ХҮРГЭЛТИЙН НӨХЦӨЛ
- Улаанбаатар хотод хүргэлт хийхэд захиалгын дүн дээр 10000₮-ийн хүргэлтийн төлбөр нэмэгдэнэ.
- 50000 төгрөгөөс дээш худалдан авалтад Хүргэлт үнэгүй хүргэгдэнэ.
- Орон нутаг руу захиалгыг унаанд тавьж явуулах боломжтой. Орон нутгийн хүргэлт хийхдээ төлбөрийг унаанд тавихаас өмнө бүрэн төлсөн байна.
- Хүргэлтийг өдөр бүр хийж гүйцэтгэнэ.
- 11:00 цагаас өмнө баталгаажсан захиалга тухайн өдөртөө, 11:00 цагаас хойш баталгаажсан захиалга дараагийн өдөртөө хүргэгдэнэ.
- Захиалга хийсний дараа манай ажилтан тантай утсаар холбогдож, захиалгын мэдээллийг баталгаажуулна.
БАРАА БУЦААХ НӨХЦӨЛ
Манай хамт олон харилцагчдынхаа сэтгэл ханамжийг эрхэмлэн ажилладаг. Тиймээс худалдан авсан бараагаа 24 цагийн дотор буцаах боломжтой.
Бараа буцаах боломжтой тохиолдол
- Бараа хүргэгдсэн үедээ үйлдвэрлэлийн гэмтэлтэй, эвдэрсэн эсвэл захиалсан бараанаас өөр бараа хүргэгдсэн тохиолдолд;
- Бараа нь ашиглагдаагүй, бүрэн бүтэн, анхны сав баглаа боодолтой байх;
- Худалдан авалтыг баталгаажуулах захиалгын дугаар эсвэл төлбөрийн баримттай байх.
Буцаалт хийх хүсэлт гаргах
Бараа буцаах шаардлагатай болсон тохиолдолд манай сошиал хаягаар:
1. Захиалгын дугаар
2. Худалдан авагчийн нэр
3. Бараа буцаах болсон шалтгаан зэргийг бичиж хүсэлтээ илгээнэ үү.
Таны хүсэлтийг хүлээн авсны дараа бид буцаалт хийх нөхцөлийг шалгаж, танд хариу мэдэгдэнэ.
Тээврийн зардал
- Хэрэв бараа эвдэрсэн, гэмтсэн, буруу бараа хүргэгдсэн зэрэг манай талаас шалтгаалсан асуудал байвал буцаалттай холбоотой тээврийн зардлыг манай зүгээс хариуцна.
- Харин бараа нь бүрэн бүтэн бөгөөд хувийн шалтгаанаар буцаах тохиолдолд хүргэлт болон буцаалтын тээврийн зардал болох 15,000₮-ийг худалдан авагч хариуцна.
Төлбөрийн буцаалт
Буцаалт хийх хүсэлт баталгаажиж, бараа шаардлагын дагуу хүлээн авсан тохиолдолд төлбөрийг таны төлбөр хийсэн дансанд буцаан шилжүүлнэ.